Тухайн хүнд төрснөөр зовлонг бий болгож, аливааг зөвөөр бодох сэтгэлийн мөн чанарыг алдагдуулдаг сэтгэлийг буруу сэтгэл гэнэ. Уур уцаар хүнд төрөх даруйд зовлон таагүй байдлыг бий болгодог. Харин омог, шунаг сэтгэл хэтэрвэл аливааг зөвөөр бодох мөн чанарыг алдагдуулж, тухайн үедээ тааламжтай санагдаж байвч, эргээд тэр нь сэтгэлийн хүчтэй зовлон амсах эх үүсвэрийг тавьж, сэтгэл зөв болох мөн чанарыг алдагдуулж байдаг. Шуналын сэтгэл төрөх даруйд уур шиг сэтгэлийг тавгүй болгохгүй ч тэр хүний билиг оюуны нүдийг сохолж, юмсыг хэтрүүлж харах, өнгөцхөн харах тал руу чиглүүлж, билиг оюуныг буруу тийш хандуулж, өөрт буруу хандлагыг бий болгодог.
0
Embed
Upload